ЕВРОПА ЛИГИЙН ШӨВГИЙН ДӨРӨВТ АНГЛИЙН МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД, АРСЕНАЛ БАГУУД ҮЛДЛЭЭ

2021-04-18  

Европын нэр хүнд бүхий Европа Лигийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт Италийн Рома, Испанийн Вильярил, Английн Манчестер Юнайтед, Арсенал багууд шалгарлаа. Италийн Рома баг нэгэн үе домог болж байсан Голландын Аясыг, Испанийн Вильярил баг Хорватын Динамо Загребийг, Английн Арсенал баг Чехийн Славаг, Манчестер Юнайтед баг Испанийн Гранадаг тус тус хожин шөвгийн дөрөвт шалгарлаа. Хагас шигшээд Манчестер Юнайтед- Рома, Арсенал- Вильярил багууд өөр хоорондоо тоглоно. Эхний тоглолт 4 дүгээр сарын 26-нд, хариу тоглолт 5 дугаар сарын 6-нд болно.

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?