СНУКЕР БИЛЬЯРДЫН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

2021-04-19  

Английн Спортын Академиас сонгон шалгаруулсан дэлхийн шилдэг 32 снукерчин Дэлхийн аваргын төлөө Английн Шеффилд хотод өрсөлдөж эхэллээ. Ялагч нь £500,000, үзүүрлэгч нь £200,000, шөвгийн хоёр £100,000 шөвгийн дөрөв £50,000 , бага шөвгийн найм- £30,000 бүр шагналтай. Мөн ДАШТ -д оролцогч 32 снукерчин бүрт гарааны £20,000 олгох юм байна. Аварга болох снукерчинд олгох 500.000 фунт стерлинг нь монгол төгрөгөөр тооцвол 1 тэрбум 500 сая төгрөгийн шагнал юм. Дэлхийн 6 удаагийн аварга Сулвиван энэ удаагийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг 32 снукерчдээс Австралийн Нэйл Робертсоныг түрүүлэх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна. Тэрбээр дөнгөж сарын өмнө өндөрлөсөн томоохон тэмцээний финалд 10:4-ийн харьцаагаар дэлхийн аварга Сулвиваныг илүүрхэн ялсан нь ингэж хэлэх үндэслэл болсон. Сулвиваны хувьд сүүлийн 5 том тэмцээнд финалдсан боловч, нэг ч удаа түрүүлж чадаагүй байна.

Өөр хоорондоо 19 өрөг тоглох снукерчдийн нэрсийн жагсаалт:

Ronnie O’Sullivan v Mark Joyce

Yan Bingtao v Martin Gould

Stephen Maguire v Jamie Jones

Neil Robertson v Liang Wenbo

David B Gilbert v Chris Wakelin

Anthony McGill v Ricky Walden

John Higgins v Tian Pengfei

Ding Junhui v Stuart Bingham

Kyren Wilson v Gary Wilson

Jack Lisowski v Allister Carter

Mark Allen v Lü Haotian

Judd Trump v Liam Highfield

Barry Hawkins v Matthew Selt

Mark J Williams v Sam Craigie

Shaun Murphy v

Mark Davis Mark Selby v Kurt Maflin

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?