ТОКИО- 2020 ЗУНЫ ОЛИМПИЙГ ДАХИН ХОЙШЛУУЛАХГҮЙ

2021-04-19  

Гуравхан сарын дараа их үүдээ нээх гэж буй Токио-2020 зуны олимпийг хойшлуулах ямар ч эрхгүй. Японд цар тахал тархсан нь зуны олимпийг хойшлуулах шалтгаан болж чадахгүй. Зуны олимпийг хойшлуулах асуудлыг сөхсөн хүн нь Японы ард түмэн биш, харин эрх баригч Либерал намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай юм гэж Зуны Олимпийг зохион байгуулах Хорооны дарга Сейко Хашимото хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Тодорхой хувилбарууд яригдаж буй. Гадаадын үзэгчдээс татгалзах, зөвхөн дотоодын үзэгчдэд зөвшөөрөл олгох, улс орныхоо тамирчдыг дагаж ирдэг албаны хүмүүсийн тоог эрс бууруулах зэрэг хэлэлцэж эцэслэх асуудал байна. Түүнээс биш Олимпийг хойшлуулах ямар ч шалтаг шалтгаан байхгүй гэж Сейко хатагтай нэмж тодотголоо.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?