ТОМАС ТУЧЕЛЬ: ХӨЛБӨМБӨГИЙН УХААН БОЛ БӨМБӨГ ЭЗЭМШИЛТ

2021-04-19  

Челси 1-0 Манчестер Сити. Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний хагас финалд Манчестер Сити багийг хожсоноор Челси финалд шалгарлаа. Челси энэ үдэш илүүрхлээ. Челси багийн 11 тоглогч яг л нэг хүн шиг ойлголцож, багаараа давшиж, багаараа хамгаалж байсан нь хожилд хүргэлээ. Харин Манчестер Сити багийн арын хамгаалалт, дундах хагас хамгаалалт, өмнөх довтолгооны хооронд ямарч ч холбоос байсангүй. Үр дүн нь ч гарлаа. Тэд өрсөлдөгчийнхөө хаалга руу олигтойхон шиг ганц ч цохилт хийж чадалгүй 90 минутыг өнгөрөөлөө. Ийнхүү Манчестер Сити баг энэ улирлын авч болох боломжит 4 цомынхоо эхнийхийг алдав. Харин Челси баг энэ янзаараа Английн Холбооны цомын аваргад түрүүлэх боломжтой боллоо. Тэд Лэйстэр Сити: Астон Вилла багийн хожсонтой нь финалдах юм.

- Юу ч хэлэх билээ. Хоёр өдрийн завсарлагатай тоглож байна. Сэргэж амжихгүй шахам. Хожигдлоо хаацайлж байгаа юм биш. Бид сүүлийн 5 улирлын 4-д энэхүү цомыг өргөсөн. Энэ удаа шилдэг 4-д үлдлээ. Бид ялагдах гэж биш, ялах гэж Челсигийн цэнгэлдэх хүрээлэнг зорьж ирсэн. Харамсалтай нь олигтой тоглолт үзүүлж чадсангүй. Ялагдлаа. Челси багт баяр хүргэе гэж Манчестер Сити багийн босс Гвардиолла сэтгэлээ уудаллаа.

Германд Байер Мюнхен, Англид Манчестер Сити баг өөрийн жишгийг тогтоосон. Пеп бол гайхалтай дасгалжуулагч. Хөлбөмбөг бол бөмбөг эзэмшилт гэдгийг би түүнээс сурсан. Би энэ үдэш илүү байж чадлаа. Шударгаар яллаа. Баяртай байна. Ирэх улиралд бид Английн Премьер Лигт ч өөр тоглолт үзүүлэх болно. Энэ улирлын хувьд Премьер Лигт Манчестер Сити дэндүү хол тасарсан үед би Челсиг удирдаж эхэлсэн. Ирэх улиралд бид нэг гараанаас эхэлнэ. Манчестер Сити багт ганцаараа хол тасрах боломжийг Челси олгохгүй гэж Томас Тучель итгэлтэй хэллээ.

55 дахь минутанд Зүйечийн оруулсан энэ гоол Челси багт хожил авчирсан.
 
 
 
 
Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?