СУЛЛИВАН: СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХИЧНЭЭН ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ БАЙГААД Ч НЭМЭРГҮЙ

2021-04-19  

Энэ удаагийн ДАШТ бол миний хувьд маш чухал ач холбогдолтой. Хэдийгээр миний хувьд харих болоогүй ч , нас минь хэдийнээ 46 хүрчээ. Нас бол тоо гэж хүмүүс хэлдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Нас бол нас гэдгийг сүүлийн нэг жил надад мэдрүүллээ. Би амьдралдаа анх удаа энэ хугацаанд нэг ч цом өргөсөнгүй. Сайн тоглосон уу?, илүүрхэж байсан уу ? гэвэл ТИЙМ гэж хэлнэ. Гэвч, томоохон 5 тэмцээнд дараалан финалдаж, тавууланд нь үзүүрлэлээ. Нэг ч түрүү авч чадсангүй. Финалын таван тоглолтонд энгийн бөмбөг алдаж, өрсөлдөгчдөө хожил, цаашлаад ялалт бэлэглэснээ сайтар тунгаалаа. Яагаад ийм энгийн алдаа гаргах болов?

Олон шалтгаан байна. Хамгийн гол нь сэтгэл зүйн дарамтыг дийлэхээ больжээ. Ийм л дүгнэлт хийлээ. Над шиг ДАШТ-д 6 удаа түрүүлж, Стефан Хэндригийн ДАШТ-д долоон удаа түрүүлсэн амжилтыг эвдэхэд ойрхон өөр хүн байхгүй. Нэг түрүүлэхэд л Хендригийн тогтоосон дээд амжилттай зэрэгцэнэ. Дахиад нэг түрүүлбэл эвдэнэ. Үүнийг л миний фэнүүд надаас шаарддаг. Энэ бодол ч намайг хүлчихээд, тоглолтыг минь гаргахгүй байна гэж хувьдаа дүгнэлээ. Энэ удаагийн ДАШТ-ий эхний тойрогт анхлан оролцогч Жойсыг 10:4-өөр хожсон нь үнэн ч, тоглолтын агуулга тааруухан байлаа. Тиймээс рекорд эвдэнэ гэсэн бодлыг толгойноосоо авч хаялаа. Тамирчин хүнд хамгийн чухал нь сэтгэл зүй. Ур чадвар бол мэдээж өндөр байх ёстой гэж Ску спортод Сулливан ярилцлага өглөө.

 

Э.ЛХАГВА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?