МОНГОЛЧУУД ТОКИО -2020 ЗУНЫ НААДАМД ОРОЛЦОХ 21 ЭРХ АВААД БАЙНА

2021-04-19  

Токио-2020” зуны олимп эхлэхэд ердөө 97 хоног үлдлээ. Монголын тамирчид яг өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин /үүнд 3×3 сагсан бөмбөг эмэгтэй багийн 4 тамирчин багтаж байна/ оролцох эрхээ аваад байна. Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх ( сагсан бөмбөг) бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаагаа олимпийн наадамд оролцох болсон нь монголчуудын хувьд онцлогтой олимп болж байна. Ингээд эрх авсан тамирчдыг танилцуулъя.

ЧӨЛӨӨТ БӨХ

Эрэгтэй

1. Т.Тулга 65 кг

2. М.Лхагвагэрэл 125 кг

Эмэгтэй

3. Ц.Намуунцэцэг 50 кг

4. Б.Болортуяа 53 кг

5. Б.Хонгорзул 57 кг

6. С.Батцэцэг 68 кг

7. О.Бурмаа 76 кг БОКС Эрэгтэй

8. Э.Цэндбаатар 57 кг

 9. Б.Чинзориг 63 кг Эмэгтэй 

10. Н.Мягмаржаргал (эм) 68 кг

 БАЙТ ХАРВАА

11. Б.Отгонболд

БУУДЛАГА

Эрэгтэй

12. Э.Даваахүү /Гар буу/

Эмэгтэй

13. О.Гүндэгмаа /Гар буу/

14. Ц.Анударь /Гар буу/

15. О.Есүгэн /Урт буу/

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эрэгтэй

16. Э.Лхагвасүрэн

Эмэгтэй

17. Б. Болор-Эрдэнэ

ХӨНГӨН АТЛЕТИК

Эрэгтэй

18. Б.Сэр-Од

19. Б.Бямбажав Эмэгтэй

20. Б.Мөнхзаяа

САГСАН БӨМБӨГ

21. 3×3 сагсан бөмбөг эмэгтэй баг/4 тамирчин/

Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Учир нь Олимпийн эрх олгох олон улсын хуваарьт тэмцээн төгсөөгүй. Тухайлахад, Олимпийн хамгийн анхны медалийг эх орондоо авчирсан чөлөөт бөхийн тамирчид боломжит 12 эрхээс өнөөдрийн байдлаар долоог нь авсан. Чөлөөт бөхийнхөн ирэх тавдугаар сард Болгарын Софи хотноо зохиогдох олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнээс эрхээ нэмэхээр хүлээж буй. Олон улсын усанд сэлэлтийн холбоо буюу FINA-гаас олимпод оролцох урилгыг манай эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчины нэр дээр ирүүлэхийг хүлээж байна.

Сүүлийн дөрвөн олимпоос эх орондоо медаль тээж ирсэн жүдочид маань авч болох 14 олимпийн эрхээс 12-ыг нь авах бүрэн боломжтой. Хүндийг өргөлтийнхөн Узбекистаны Ташкент хотод Ази тивийн АШТ-д оролцож буй бол, тэквондочид Йорданы Аманд хотод зохиогдох олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор хилийн чанадыг зорьцгоосон.

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Австри, Унгарт олимпийн эрхийн тэмцээнд оролцоно. Энэ бүхний эцэст Токио -2020 Зуны Олимпод оролцох TEAM MONGOLIA бүрдэх юм.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?