МОНГОЛЫН ЧӨЛӨӨТИЙН ЭРЧҮҮД АЗИ ТИВИЙН АШТ -ЭЭС НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-04-19  

125 кг-ын жинд Доржхандын Хүдэрбулга , 74 кг-д З.Сумьяабазар нар хүрэл, 92 кг-ийн жинд Мөнхбаатарын Цогтгэрэл мөнгөн медаль хүртлээ. Монголын эрчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга эзэн орны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж финалдсан. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт ялагдаж мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн оны медалийн өнгөө дээшлүүллээ гэж Алма-Ата хотоос Батбаяр дасгалжуулагч мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?