ПОГБА: МОУРИНО БОЛ БИЕЭ ТООСОН ХӨГИЙН АМЬТАН

2021-04-19  

Арга мухардахдаа л Манчестер Юнайтед багийн удирдлага Жозе Моуринотой гэрээгээ цуцалсан. Тэр хэлсэндээ хүрээгүй. Түүнийг амжилт дагахаа больсон. Түүнд ихэмсэг зан, хоосон санаархлаас өөр зүйл үлдээгүй. Тэр Манчестер Юнайтедыг хэдэн жил уруудуулсан шигээ Тоттенхэмийг ч унагаж байна. Тэр өөрөөсөө бусдыг үл тоомсорлодог. Амжилтыг өөртөө нааж, алдааг тоглогч бидэнд наадаг муу зантай. Алдааг нь хэлсэн хүнд өс санадаг. Зуудаг. Надад яаж сүйд болж байсныг манайхан гэрчилнэ. Гэтэл нэг л өдөр зангаа хувиргасан. Бүр танихгүй юм шиг, урьд нь уулзаж байгаагүй юм шиг аашилсан. Түүгээр ч зогсохгүй мэдүүлгэнд ч нэрийг минь оруулахаа зогсоосон. Хөгийн өчүүхэн зантай амьтан. Түүний дэргэд бол өнөөгийн дасгалжуулагч Оле Солкжайер бол жинхэнэ эр хүн. Түүн шиг бусдыг ялгаж дугаарладаггүй. Биднийг сонсдог. Ялалт, ялагдалд багтайгаа хамт байж чаддаг онцлогтой. Тийм ч учраас Манчестер Юнайтед баг сайжирсан. Өнөөдөр бид Премьер Лигт хоёрдугаарт, Европа Лигийн их шөвөгт шалгарсан. Энэ бол бодит үзүүлэлт, амжилт юм. Мэдээж дасгалжуулагч бүр өөрийн арга барилтай байж таарна. Жозе Моурино багийн дотоод харьцааг муутгадаг бол Оле халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддагаараа ялгарч байна.

Тэр бол багийн итгэлийг, тоглогчдын итгэлийг ч даадаг хүн. Жозе Моурино бол бусдыг түлхдэг, гутаан доромжилдог, амжилтыг нь дардаг. Харин Оле бол багийн тоглогч бүрийн итгэлийг дааж, нөхөрлөж, сул талыг нь дарж, давуу талыг нь хөгжүүлдэг. Ийм л ялгаатай хоёр дасгалжуулагчийн удирдлага дор аргагүй л хоёр өөр амжилт үзүүлж байна гэж Погба Ску спортод ярилцлага өгсөн байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?