ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМПОД ОРОСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛЭХГҮЙ

2021-04-21  

Токио-2020 зуны олимп, Бээжин -2022 өвлийн олимпийн аль алинд Оросын тамирчид төрийн далбаагаа мандуулах, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхээ хасуулсан. Орос улс, тэдний тамирчид Олон улсын допингийн журмыг мөрдөхгүй байгаа тул Олон улсын Допингийн хорооноос энэхүү хориг арга хэмжээг 2017 онд авсан. Оросын тамирчид Орос улсын далбаан дор жагсахгүй, түрүүлсэн тамирчин нь төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй, өмсгөл дээр нь Орос гэсэн үг үсэг байхгүй байхаар тодотгон заасан. Одоогоор Оросын Спортын Яам сүлд дууллаа Надежда, Катюша зэрэг Орос орныг төлөөлж болох хоёр дууны нэгээр орлуулах саналыг дэвшүүлсэн байна. Тамирчдыг нь Орос улсын нэрээр зарлахыг мөн хориглосон учир " Оросын Олимпийн Хорооны баг" -ийн гишүүн гэж оролцох болжээ. Далбаагаа хэрэглэх эрхгүй учир өмсгөлдөө Орос улсын далбааны улаан, цагаан, цэнхэр өнгийг тусгасан байна. Энгэрт нь Орос улс гэж бичилгүй, зөвхөн Олимпийн эмблем байрлуулжээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?