МОНГОЛЫН ТУЙВАНЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТАШКЕНТ ХОТОД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2021-04-21  

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдож буй Олимпийн эрх олгох Азийн АШТ -д Токио-2020 зуны олимпийн 11 алтан медалийг дор хаяж авах Ази тивийн хүчтэнгүүд өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл бага олимп болж байна гэж зүйрлэн хэлж ч болно. Олимпийн хошой аварга Ираны туйванчид, 14 жингийн 10-д нь дэлхийд тэргүүлж буй Хятадын туйванчид бүгдээрээ Ази тивийн АШТ-нийг зорьж Ташкентад хүрэлцэн ирсэн. Хятад(20), Өмнөд Солонгос(15), Казахстан( 17), Узбекистан(18), Япон(19)-ы баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. - Энэ удаагийн Тивийн АШТ -ний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хятадын баг юм. Тэд хүндийн өргөлтийн олимпийн 14 жингийн 10 -д нь тэргүүлж буй. Аль ч жинд Хятадын эрэгтэй, эмэгтэй туйванчид медалийн тавцанд гарна. Тивдээ хүчирхэгт зүй ёсоор ордог Хойд Солонгосын баг Олимпийг өнжих болсон нь ялангуяа, Япон, Узбекистан, Иран, Катар, Өмнөд Солонгос, Монгол, Энэтхэг, Тайван, Индонез зэрэг орны эмэгтэй туйванчдад медалийн тавцанд гишгэх боломжийг нэмэгдүүлж буй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол улсаас дасгалжуулагч Хосбаярын удирдлага дор Э.Энхтамир( 59 кг), Г.Ануужин( 71 кг), М.Анхцэцэг( -87), Б.Оюунбаяр(-87), Э.Билэгсайхан(+87 кг) ( эмэгтэй баг), Э.Мөнхдөл ( 67кг), Б.Цэнд-Аюуш(96кг) (Эрэгтэй баг) нийт 7 туйванчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?