ХИГГИНС: БИЛЬЯРД БОЛ ӨРШӨӨЛГҮЙ СПОРТ

2021-04-21  

Сноокер бильярд бол өчүүхэн жижиг ч алдааг ч өршөөдөггүй спорт. Нэг л алдах л юм бол хожигдол таныг хүлээж байдаг. Бокс, бөх, сагс, хөлбөмбөгт Та эхлээд оноо алдсан ч нөхөж болдог онцлогтой. Харин бильярд бол тийм биш. Та алдсан л бол ширээнээс эсэргүүцэлгүй холдож, ажиглах л үүрэгтэй. Эсэргүүцэх, тэмцэлдэх, саад хийх эрхгүй. Өрсөлдөгч тань алдааг уучлахгүй. Тэр тусмаа дэлхийн топууд болох Сулливан, Робертсон, Трамп, Селби нар, тэр тусмаа. Бильярд цохиж байгаа тамирчин, гөрөө хийж байгаа анчин хоёрт ижил төстэй зүйл бий. Аль аль нь алдах эрхгүй. Алдахгүйн тулд хамгийн түрүүнд биеэ удирдана. Амьсгаагаа түгжих. Сэтгэл санаагаа төвлөрүүлэх. Онилох. Гохоо зөөлөн дарах зэрэг нь ижил. Оновол хожно, зөрвөл алдана. Тиймээс гарцаагүй л цохилт хийх ёстой. Тэр тусмаа ДАШТ-д. Би алдаа гаргаснаас болж ДАШТ-ийг орхих шахлаа. Аз болоход өрсөлдөгч маань тооцоо алдаж, тоглолтыг эргүүлэх боломж олголоо. Хятадын Тян Вэйтэй 7:7 хүртэл өмнө хойноо орж явлаа. Үнэхээр туршлага зааж, сүүлийн 3 өргийг дараалан хожиж, ялалт байгууллаа. Ямар ч гэсэн эхний хүнд даваагаа давж, шилдэг 16-ийн эгнээнд багтлаа. Сэтгэл онгойлоо. Алдаа гаргахгүй байхыг цаашид хичээнэ. Өчүүхэн тооцоо л алдвал сөхөрчих аюултай. Дараагийн даваанд түрүүлж 13 хожил авах ёстой гэж дэлхийн 4 удаагийн аварга Жон Хиггинс BBC спортод ярилцлага өглөө.

 

Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?