ЛИСОВСКИ: БИ НЭГ Л УДАА ЦОМ ӨРГӨЧИХВӨЛ ЦОМЫН ДАЛЛАГА АВАХ БОЛНО

2021-04-21  

Английн Шеффилд хотын Крусибле театрт 4 дэх өдрөө үргэлжилж буй Снукер Бильярдын ДАШТ -ний эхний тойрогт Жак Лисовски 10:9 -ийн харьцаагаар Али Картерийг хожиж дараагийн шатанд шалгарлаа. 8:6-аар хожигдож явсан тэрбээр сүүлийн 5 өрөгт илүүрхсэнээр Дэлхийн АШТ-ний эхний хожлоо авлаа. Украйн гаралтай Англи иргэншилтэй Жак Лисовскийн дараагийн учраа нь Австралийн снукерчин, дэлхийн аварга Нэйл Робертсон аж.

Эхний тойрогт Картерийг 8:6-аас барьж хожлоо. Тухайн үед барих боломжгүй мэт санагдах үе байсан ч , түүнээс хожлыг нь булаан авч чадсандаа баяртай байна. Шилдэг 16-д шалгарч эхний даалгавраа биелүүллээ. Миний зорилго ДАШТ-д түрүүлэх. Дараагийн учраа маань дэлхийн аварга Робертсон. Энэ даваа хүндхэн сорилт болно гэдгийг мэдэрч байна. Яг өнөөдөр Робертсонтой таарахыг хүсэж буй снукерчин байхгүй. Гэхдээ би Робертсоныг давна. Зөвхөн түүнийг ч биш, бусдыг нь ч би ялах болно. ДАШТ-ний финалд найз Трамптай таарахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид дотно найз нөхөд. Мэдээж тэр надад хожигдвол баярлахгүй. Гэхдээ л намайг түрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг сайн нөхөр минь мөн гэж Лисовски Ску спортод ярилцлага өгөв.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?