А.ХУЛАН, Э.СҮХБАТ НАР МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОНО

2021-04-21  

Сонирхогчдын боксын Залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Польш улсын Кельцё хотод 7 дахь өдрөө үргэлжилж байна. 21 дахь жилдээ зохиогдож буй тус ДАШТ-ний 52 кг-д Энхзоригтын Сүхбат 5:0-ийн харьцаагаар Испани улсын тамирчин Пантожа Морено Жуанийг ялж хүрэл медалийн болзол хангалаа. Харин 5 дахь удаагаа зохиогдож буй эмэгтэйчүүдийн Залуучуудын ДАШТ-ний 51кг жинд Залуучуудын Боксын Үндэсний Шигшээ багийн тамирчин Алтанбекийн Хулан мөн 5:0 -ийн харьцаагаар Казакстаны Турабаев Гулнуарийг илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангаж, Э.Сүхбатын ижил мөнгөн медалийн төлөө тоглохоор боллоо.
 
Э.ЛХАГВА
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?