ТУЧЕЛЬ: КЛУБЫН ЭЗДИЙН ШИЙДВЭРИЙГ ШҮҮХ ЭРХ ДАСГАЛЖУУЛАГЧ НАДАД БАЙХГҮЙ

2021-04-21  

Европын Супер Лигийг албан ёсоор үүсгэн байгуулсныг хоёр хоногийн өмнө нь дууллаа. Европ даяар маргаан, хэлэлцүүлэг өрнөж байсныг мэднэ. Английн Хөлбөмбөгийн Холбоо тааламжгүй хандаж, Челси багийн фанатууд энэхүү шийдвэрт эсэргүүцэл үзүүлж, Премьер Лигийн тоглолтыг 15 минут саатуулсан тохиолдол энэ өдрүүдэд гарлаа.

Английн топ 5 багийн хамт Челси багийн эзэд Европын Супер Лиг байгуулсныг шүүх эрх надад байхгүй. Миний үүрэг бол багийн амжилтыг дээшлүүлэх. Энэ улиралд Челси багийг анх удаа Премьер Лигийн топ 4 лүү оруулж чадсан, тус багийг богино хугацаанд амжилт өөд хөтөлсөн герман мэргэжилтэн Томас Тучель Ску спорт сэтгүүлд ингэж хариуллаа.

 

Э.ЛХАГВАСҮРЭН
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?