П.ГВАРДИОЛЛА: ЭНЭ ЯНЗААРАА ҮРГЭЛЖИЛБЭЛ 3 ТОЙРГИЙН ӨМНӨ БИД ТҮРҮҮЛНЭ

2021-04-22  

33 тоглолтын дараахи байдлаар 77 оноотойгоор бид Премьер Лигийг хошуучилж буй. Бидний араас нэхэж буй Манчестер Юнайтед баг 66 оноотой. Хоорондын 11 онооны зөрүүгээ хадгалж чадвал бид наанадаж 3 тойргийн өмнө Премьер Лигийн аварга болно. Сүүлийн тойрогт Астон Виллаг талбай дээр нь 1:2-ээр хожсоноор цөм өргөхөд улам ойртлоо. Премьер Лигт би дуртай. Премьер Лигийн цом бол аль ч том тэмцээний цомоос илүү үнэтэй. Мөн биднийг дотоодын болон Европын тавцанд амжилт хүлээж буй. Ирэх долоо хоногийн эхээр ( 2021.04.25) Тоттенхэм багтай Английн Лигийн цомын аваргын төлөө финалдана. Дараа нь Аваргуудын Лигийн хагас финалтай. Тоттенхэм бол ямар ч багийг хожих чадвартай баг гэдгээрээ онцлогтой. Тэд Премьер Лигт түрүүлж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Мөн Европа Лигээс харамсайгаар хасагдсан учир Английн Лигийн аваргын цом бол тэдний хувьд энэ улиралд цом өргөх цорын ганц боломж юм. Шинэ дасгалжуулагч, багийн шинэ уур амьсгал нь Тоттенхэм багийг эрс өөрчилсөн. Тэд 2 улирлын өмнө биднийг Аваргуудын Лигийн бага шөвгөөс мулталсныг санаж байна. Бид Тоттенхэм хэр аюултай баг гэдгийг мэднэ. Бид ч гэсэн Тоттенхэм-ийг хожиж, энэ улирлын анхны цомоо өргөхийг зорих болно гэж МСИ багийн босс Гвардиолла хэллээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?