-Миний гол зорилго бол багаа ялалтанд хүргэх. Багаа удирдсан эхний тоглолтондоо Софтхамптоныг буулгаж Премьер Лиг дэх нөхцөл байдлаа дээшлүүллээ. Бид зорилгоо тодорхойлсон. Юуны өмнө үлдэж буй 5 тойргийн бүх тоглолтонд хожих, боломжит бүх оноог авч, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох эрхийг халааслах. Хоёрдугаарт, Английн Лигийн цомын аварга болох. Тэгэж байж бид клубынхээ фанатуудыг байрлуулж чадна. Тиймээс Премьер Лигийн сүүлийн 5 тоглолт, Цомын аваргын төлөө тоглолт маш чухал ач холбогдолтой.
Багийн сэтгэл зүй дээшилсэн нь бидний давуу тал байх болно. Миний хувьд нас залуу ч, U-16, U-17, U-23 зэрэг багуудыг удирдсан туршлага бий.
Багийн удирдлага надад итгэл үзүүлсэн. Хариуг нь амжилтаар хариулах ёстой. Тэгэж байж бид фанатуудаа баярлуулна. Английн хөлбөмбөгийн гол тулгуур нь фанатууд гэдгийг би тоглогч байхаасаа мэднэ гэж Тоттенхэм багийг 4 хоногийн өмнөөс удирдах болсон Мэйсон хэллээ.