Англи улсад хөлбөмбөг бол амь, амьдрал гэдэг үнэн аж. Европын Супер Лиг бий болсонтой холбогдуулан Английн Хөлбөмбөгийн Холбоо болон Премьер Лигийн удирдлагыг ерөнхий сайд Жонсон хүлээн авч уулзлаа. - Европын Супер Лиг гэж зүйл байж болохгүй, түүнийг зогсоох ёстой. Энэ бол Английн сая сая эгэл жирийн фанатуудын байр суурь. Супер Лигийг зогсоохын тулд хууль эрх зүй болон бүхий л боломжит хувилбарыг ашиглана. Шаардлагатай бүхнийг хийх болно гэж тэрбээр хэллээ. Тэрбээр Европын Супер Лигийн сэдвээр хэлэлцүүлэгт оролцохдоо: Премьер Лигийн 14 багийн эрх ашгийг хамгаална. Премьер Лигийн өнөөгийн бүтцийг хадгална. Хөлбөмбөгийн фанатуудынхаа эрх ашгийг дээдэлнэ. Европын Супер Лигт орохоо зарласан Премьер Лигийн топ 6 багтай холбогдоно. Европын Супер Лигийг зогсооход чадах бүхнээ хийнэ. Шинэ Лигийг Английн Засгийн газраас дэмжихгүй гэдэг хатуу байр суурийг илэрхийлсэн.