ХАМГИЙН ДУТУУ ҮНЭЛЭГДСЭН ДАСГАЛЖУУЛАГЧ

2021-04-24  

Тэр одоогоор Аваргуудын Лиг, Европа Лигийн, Үндэсний лигээс нэг ч цом өргөөгүй. Цомд ойрхон очсон үе бий. Английн Премьер Лигт хоёр жил дараалан удаалсан. 2018-19 оны улиралд Аваргуудын Лигт Тоттенхэм багийг удирдаж байхдаа финалдсан. Аз дутаж мөн л үзүүрлэсэн. Испанийн Испаньол, Английн Саутхамптон, Тоттенхэм багийг дасгалжуулж байгаад Парис Сан Жерменд уригдсан. Нэг ч цом өргөөгүй учраас рейтингээр доогуур ч, Парис Сан Жермен багийн удирдлага түүнд итгэсэн. Одоогоор тэр итгэлийг нь алдаагүй яваа. Аваргуудын Лигийн бага шөвөгт Барселона, дунд шөвөгт Байер Мюнхен зэрэг хүчтэй багийг унагасан. Хагас шигшээд Английн Манчестер Сити багийг хожих үүргийг тэр хүлээсэн. Тоттенхэм багийг удирдаж байхдаа Манчестер Сити багийг шөвгийн наймд хожиж дуулиан тарьж байсан дасгалжуулагч. Энэ улиралд тэр Францын цомын аваргад түрүүлж анхны цомоо өргөсөн. Францын үндэсний Лигт Лилли багаас нэг онооны дутуутайгаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй. Лилли тэнцэж, тэд хожиж чадвал Францын лигийг хошуучлах, улмаар Үндэсний Лигт түрүүлэх боломж нээгдэнэ. Гэхдээ энэ улирлын хамгийн гол зорилго бол Аваргуудын Лигт түрүүлэх. Учир нь Парис Сан Жермен баг Францын аваргад олонтаа түрүүлж байсан. Харин Аваргуудын Лигт түүхэндээ хоёр дахь удаагаа их шөвөгт үлдээд байгаа билээ. Аваргуудын Лигийн өнгөрсөн улирлын аварга, 19 тоглолт дараалан хожигдож үзээгүй Байер Мюнхен багийн рекордыг Парис Сан Жермен баг л тасалсан.

- Хэцүү учраа. Ливерпуль ч юм уу, Реал Мадрид таарсан бол хялбар байсан юм. Биднийг сорьж байна. Даваа болгонд хамгийн хүчтэйг нь бидэнд " шидэж" өгч байна. Пеп Гвардиолла бол шилдэг дасгалжуулагч. Хамгаалалт, довтолгоо жигд. Гэхдээ бидний гарт тэднийг "дарах" том хөзөр бий. Мбаппе, Неймар нарын хосолсон довтолгоог няцаах баг байхгүй. Эхний тоглолтонд асуудлыг бүрэн дүүрэн шийдэхийг бид хичээнэ гэж дасгалжуулагч Поччеттино Франс Пресс сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

Эх сурвалж: sportlife.mn
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?