ИРЭЭДҮЙН ДЭЛХИЙ, ОЛИМПИЙН АВАРГА МОСКВАГИЙН ДЭВЖЭЭНЭЭС ӨӨРИЙГЭЭ ЗАРЛАЛАА

2021-04-24  

Түүний нэрийг Карлос Назар гэдэг. Болгарын жижигхэн тосгонд төрж өссөн. Дөнгөж 16 настай. Өсвөр насны залуучуудын дэлхийн хошой аварга. Анх удаа, насанд хүрэгчдийн Европын АШТ-д оролцож 81 кг-д мөнгөн медаль хүртлээ. Тус жинд түрүүлсэн Италийн хүндийн өргөгч Антонио Пиззалатогоос тэр ердөө л 1кг-аар дутлаа. Аль аль нь Европын шинэ дээд амжилтыг тогтоосон тэдний өрсөлдөөн үзүүштэй байв. Жиндээ түрүүлж, олимпийн эрх авсан Пиззалатогийн хөл газарт хүрэхгүй "нисэж" байхыг операторууд дуранджээ. Харин Европын аваргаас 8 дүү Карлос Назар Өсвөрийн насны Залуучуудын ДАШ-д тогтоосон рекордоо ахиулахад дахин нэг жил үлдсэн. Болгар улсын далбаа Европын тавцанд Карлосын хүчээр дахин мандаж эхэллээ. Хөнгөн жингээс бусад жинд Европ тивийн аваргад медалийн тавцанд гарч байна гэдэг бол Дэлхий, Олимпоос медаль авахын баталгаа. Аз дутахад Карлос Назар Токио-2020 зуны олимпийг өнжих боллоо. Гэвч дараагийн олимптой тэр дөнгөж 20 настайдаа золгох юм. Анх, 2019 онд, 73 кг -ийн жинд Карлос Назар Залуучуудын ДАШТ-д түрүүлсэн. Түүний багш нь Ильян Иллиев хэмээх болгар эр бий. Хүндийн өргөлтөөр огт хичээллэж байгаагүй нэгэн. - Хүүхэд учраас аргагүй л эн дутлаа. 1 кг-ийг илүү өргөсөн бол хамгийн бага насандаа Олимпод оролцсон хүндийн өргөгч болох байлаа. Аварга ч болох байсныг үгүйсгэхгүй. Дараагийн олимпийг хүлээнэ дээ. Одоо бид хоёр тавдугаар сард Узбекистаны зорино. Ташкентад зохиогдох Залуучуудын ДАШТ -д оролцоно. Миний шавь их өсөж буй. Ур чадварын хувьд ч, бие хааны хувьд ч. Сүүлийн 2 жилд бие нь задарсан. Жин нь ч, өндөр нь ч, амжилт нь ч долоо долоо хоногоор ахиж буй. Долоо хоногт л амжилтаа 1 кг-аар уоагшлуулж буй хүндийг өргөгч Карлосоос өөр байхгүй гэж Иллиев дасгалжуулагч хэллээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?