СУЛЛИВАН: ӨРСӨЛДӨГЧӨӨ ДУТУУ ҮНЭЛСНЭЭС БОЛЖ ДАШТ-НИЙГ ОРХИЛОО

2021-04-25  

2020 оны аварга, дэлхийн 6 удаагийн аварга Сулвиван аваргаа хамгаалах, улмаар Хендригийн 7 түрүүлсэн рекордтой тэнцэх боломжоо алдлаа. Хоёрдугаар тойрогт учраа таарсан Антону МсЖилийг 6:2-оос барьж, дараалан 8 хожиж, 10:6 болгож илүүрхсэн. Антону тоглолтын харьцааг 10:10 болгосны дараа ч Сулливан 11:10, 12:11 -ээр тоглолтыг хошуучилсан хэвээр байв. Гэвч тэр төгсгөлөө хийж чадалгүй сүүлийн 2 өргийг өрсөлдөгчдөө алдсанаар ДАШТ-нийг орхилоо. - Би өөрийгээ хожсонд итгэл дүүрэн байлаа. Хожсон гэх бодол маань маань цохилтоосоо түрүүлсэн. Дээр нь, сүүлийн 2 жилд анх удаа үзэгчидтэй тоглож буй нь нөлөөллөө. Тэднийг хөгжөөх гэж урам хайрласан гоё ганган цохилт хийх гэж оролдож байгаад алдаа гаргалаа. Энэ алдааг МкЖил уучилсангүй. Гэхдээ зүгээр ээ. Сэтгэл санаагаар унасангүй. Уран тоглолт үзүүлж, хөгжөөн дэмжигчдээ хөгжөөсөндөө баяртай байна гэж Сулливан хэллээ. - 6:2-оор хожиж явсан. 8 дараалан хожигдож 10:6 болсон. Аль алинд нь сэтгэлээ барьсан. Хожиж байна гэж хөөрөөгүй. Алдаж байна гэж сэтгэлээр унаагүй. Өөрийгээ бүрэн дүүрэн дайчилж, маш тайван тоглосон. Агуу мастерийг буулган авсандаа сэтгэл өндөр байна. Надад маш их урам зориг, итгэл бэлэглэлээ гэж Антону МакЖил хэллээ.

 

Д.БАТЖАРГАЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?