ГВАРДИОЛЛА: ШИНЭ ЦОМ "-ЫН ҮНЭР " ХАНХАЛЖ " БАЙНА

2021-04-25  

Таван жил Премьер Лигт Манчестер Сити багийг удирдахдаа дотоодын гурван цомыг нь " хамлаа". Английн Лигийн аваргын цомыг 4 жил дараалан өргөсөн. Карабао цомд 4 түрүүлсэн. Энэ жил Премьер Лигийн цомыг дахин өргөнө. Гэхдээ л 5 жилийн өмнө багийн удирдлагууд надад нэг л зүйлийг захисныг би огт мартдаггүй. Аваргуудын Лигт Манчестер Сити багийг түрүүлүүлэх. Энэ бол хамгийн чухал захиас, даалгавар. Энэ даалгаврыг энэ улиралд биелүүлэхийн төлөө зүтгэж буй. Сүүлийн 5 жилд анх удаагаа Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвд шалгарлаа. Маргааш Францын аварга- Парис Сан Жермен багийн талбайд зочлоно. Хүнд тоглолт болно гэдгийг төсөөлж байна. Ер нь финалын тоглолтоос ялгарахгүй үнэ цэнтэй. Финалд манай хоёр багийн хэн нь шалгарахыг эхний тоглолт шийдэх магадлалтай. Парис Сан Жермен бол өнгөрсөн улирлын аваргаЕвропын хүчирхэг, ялагдашгүй Байер Мюнхен багийг мулталсан осолтой баг. Мбаппе тэргүүтэй өндөр техниктэй, хурдтай тоглогчидтой. Аюултай довтолгоог нь няцаах төлөвлөгөөг бид боловсруулсан. Манчестер Сити баг ч өөрийн оргил үе дээрээ ирсэн Пеп Гвардиолла Ску спортод ярилцлага өглөө.

 

 
Э.ЛХАГВАСҮРЭН
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?