ВЕСТ ХЭМИЙГ УХРААЖ, ЧЕЛСИ УРАГШИЛЛАА

2021-04-25  

-Ирэх улиралд хэн нь Аваргуудын Лигт зодоглох вэ? гэдгийг шийдэх чухал тоглолт боллоо. Бид тоглолтыг эхнээс нь давамгайлж байсан ч ердөө л ганц гоолын зөрүүгээр хожиж, ижил оноотой байсан Вест Хэмийн дээр гарлаа. Премьер Лигийн 4 дүгээрт баттай эрэмбэлэгдлээ. Үлдсэн 5 тойргийн тоглолтондоо энэ зайгаа хадгалбал ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох зорилгоо биелүүлнэ. Энэ тоглолтонд Вернер хожлын цорын ганц гоолыг орууллаа. Аваргуудын Лигийн хагас шигшээ тоглолтын өмнө Вернер гоолдсон нь багийн хувьд маш эерэг дохио гэж Челси багийн дасгалжуулагч Тучель хэллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?