Дасал болсон үзэгдэл. Европа Лигийн хагас шигшээд өмнө нь дасгалжуулж байсан Арсенал багтай таарлаа. Харин ч амар. Багаа ч, тоглогчоо ч дэндүү сайн мэднэ. Талбай дээрээ нөхөрсгөөр угтаж аваад, ялагдал үүрүүлээд буцаана даа. Бид Европа Лигт түрүүлж сурсан гэж Европа Лигийн цомыг 3 удаа өргөсөн Унай Эмери хэллээ.