ТОМАС ТУЧЕЛЬ:" РЕАЛ МАДРИД"- ЫГ ШҮҮГЧТЭЙ ХАВСРАН УНАГАНА ГЭДЭГ БОЛ ЦУУРХАЛ

2021-04-27  

Аваргуудын Лигийн финалд үлдэхийн тулд "Реал Мадрид" багтай бүх хүчээ шавхан тоглох болно. Фанатууддаа дээд түвшний, маш сонирхолтой тоглолтыг үзүүлэхээ амлаж байна. Челси өөрчлөгдсөн. Хоёр хожоод, хоёр хожигддог Челси биш болсон. Алдаж, онодог цаг өнгөрсөн. Тиймээс ч Аваргуудын Лигийн бага, дунд шөвөгт Атлетико Мадрид, Портог буулган шөвгийн дөрөвт үлдсэн. Английн Холбооны аваргын цомын хагас финалд Манчестер Ситиг хожиж, финалд шалгарсан. Ливерпуль, Тоттенхэм болон бусад багуудыг дараалан буулгасны хүчинд Премьер Лигт 4-д эрэмбэлэгдэн дэвшлээ. Энэ бол Челси багийн үзүүлж буй амжилт, бас факт. Бид бусдаас айх хулгах биш, Челсигээс бусад багууд болгоомжилдог болсон. Хоёрхон сарын дотор Челси дахин хүчирхэг баг болон хувирсан. Багийн тоглолтын дээд зэргийн хувилбарыг бид нэвтрүүлсэн. Бид яг л нэг хүн шиг сэтгэж, хөдөлж, хамгаалж буй. Энэ бол Челсигийн тоглолтын онцлог болсон. Реал Мадридтай хийх тоглолтонд ч бид багийн тоглолт гэдгийг үзүүлэх болно. Харин "Реал Мадрид" хаяагаа манасан үг хэл гаргаж буй нь зохисгүй. УЕФА-гаас "Реал Мадрид " багийг хавчих зорилгоор шүүгчдэд даалгавар өгсөн гэдэгт би итгэхгүй. Тийм ч зүйл байж болохгүй. Шүүгчид шударга үнэнээр шүүнэ гэдэгт би итгэж байна. Ийм зүйлд санаагаа зовохгүй байхыг өрсөлдөгч Реал Мадрид багийн удирдлагаас хүсье гэж Томас Тучель хэллээ. Тоглолтыг SPS сувгаар 03.00 цагаас хүлээн авч үзээрэй.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?