Бөмбөгөө тогтоогоод хартал хаалгач миний өмнөөс гүйгээд ирлээ. Хөдөлгөөнөөр хуурч, хий дартал хаалгач хэвтээд өгөв. Тэрхэн
зуур нь бөмбөгөө зайлуулаад хаалганд нь , хоёр хамгаалагчийн дундуур цохисон. Урамтай цохилт. Тоглогчийн биенээс ойгоод гоол
орсон. "Амттай" сайхан гоол. Бид ийм гоол хэд хэдийг ч оруулах байсан юм. Довтолгоонд тэр бүр нямбай байж чадсангүй,
харамсалтай нь. Гэхдээ л айлын талбайд 00:00-оор тэнцсэнээс хавьгүй дээр үзүүлэлт. Бид 1 гоол оруулж чадсан. Одоо хариу
тоглолтонд, бид дурын тоогоор хожих, үгүй ядахад 00:00- оор тэнцэхэд л финалд шалгарна. Тоглолтын дүнд сэтгэл дүүрэн биш ч,
хангалуун байна гэж тоглолтын гоолын салхийг 14 дэх минутанд хагалсан Хорват гаралтай, америк тоглогч Кристиан хэллээ.
Ц.БАТ-ЭНХ