T.ТУЧЕЛЬ: ЭХНИЙ ХАГАСТ ТОГЛОЛТЫН ХУВЬ ЗАЯАГ БҮРЭН ДҮҮРЭН ШИЙДЭХ БАЙСАН ЮМ ..

2021-04-28  

Тоглолт бидний санасан, төлөвлөснөөр өрнөсөн. Прессинг хийж, айлыг талбайд нь шахаж , зохион байгуулалтыг нь эвдэж,

тоглогчдыг нь алдаа гаргахад нөлөөлөх бидний төлөвлөгөө биелсэн. Дээд зэргийн хурдыг бид тулгасан. Тэд ч паникдсан. Яг тэр

үед л тоглолтын хувь заяаг бүрэн дүүрэн шийдэх байсан юм. Түүнийг гүйцээж чадалгүй алдлаа. Тэднийг аз түшиж, биднээс аз үл

ялих хазайлаа. Тимо Вернер илүү оновчтой цохисон бол тоглолтын хувь заяа нэгдүгээр хагасын эхэнд бүрмөсөн шийдэгдэх

байлаа. Бидний хамгаалалт 90 минутыг турш найдвартай байсан ч, Бензамагийн гуядаж цохисон ганцхан бөмбөгийг тогтоож

чадсангүй. Эхний тоглолтын дүн: 1:1.Энэ бол хожил биш. Хэн хожсон нь финалд шалгарах хариуцлагатай хариу тоглолт биднийг

хүлээж буй. Үүнээс ч хүнд тоглолт болно гэж төсөөлж байна гэж Томас Тучель " Марса"-д ярилцлага өгөхдөө онцоллоо.

 

Э.ЛХАГВА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?