МЮ БАГ ЕВРОПА ЛИГИЙН ФИНАЛД ШАЛГАРАХ ТОМ АЛХАМ ХИЙЛЭЭ

2021-05-01  

Европа Лигийн хагас финалд Италийн Рома багийг 6:2-оор бутниргэсэн Манчестер Юнайтед финалд шалгарна гэдэгт эргэлзэлтгүй

болов. МЮ баг хэдийгээр гараагаа тун тааруухан эхэлсэн ч, бариа дэндүү сайн байлаа. Долоо хоногийн дараа Ром хотод болох

хариу тоглолтоос Рома багт хүлээж найдах зүйл ч байхгүй. Учир нь, МЮ баг айлын талбайд бүр ч чөлөөтэй, илүү сайн тоглодог

онцлогтой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. - Хүндхэн тоглолт боллоо. Миний гар хүрснээс болж 11 метрийн торгуулийн

цохилтоор Рома баг тоглолтыг эхлээд тэнцүүлсэн. Сэтгэл санаа олигтой байгаагүй. Тун удалгүй Дзеко гоолдож, 2:1-ээр Рома

тэргүүлж эхлэхэд багийн амжилтаа баллачихлаа л гэж өөрийгөө зүхэж байлаа. Аз болоход завсарлага бидэнд ашигтайгаар

эргэсэн. Хоёрдугаар үед буцалтгүй 5 гоол орууллаа. Би өөрөө ч гоолдож, багийн ялалтанд хувь нэмэр орууллаа. Бүрхэг тэнгэр

цэлмэх шиг л болов. Цаашид биднийг торгоох баг байхгүй. Бидний барцад арилсан. 2017 онд Европа Лигийн финалд Голландын

Аякс багийг 2:0 -ээр хожиж цом өргөж байсан. Тэр сайхан ой санамж сэргэлээ. Бид түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цом өргөх

сайхан гэж МЮ багийн хагас хамгаалагч Паул Погба NBC спортод ярилцлага өгөв.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?