ИШИКАВА: БАГААРАА ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬ АВАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2021-05-01  

Багаараа Токио-2020 зуны олимпоос алтан медаль, нэгбүрчилсэн төрөлд медальд хүрэх зорилгыг өмнөө тавьсан гэж ширээний

теннисний Японы эмэгтэй шигшээ багийн гишүүн Ишихава Хятадын Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө онцоллоо.

- Японы эмэгтэй баг Токио -2020 зуны олимпод ихээхэн найдлага тавьж байгаа. Системтэй ч бэлдсэн. Багийн гишүүд жигдхэн.

Насаар залуу ч, ур чадвар өндөртэй Мимо Ито, Миу Хирано нарт дэм болно. М.Ито, М.Хирано нарын бэлтгэл сургуулилт гойд сайн

байгаа нь биднийг урамшуулж буй. Бидний гол өрсөлдөгч Хятадын эмэгтэй баг . 1988 оны Сеулын олимпоос хойш тэд алтан

медалийн тавцангаас бууж үзээгүй. Энэ удаа тэднийг буулгаж авах зорилгыг бид тавьсан гэж 2012 оны Лондонгийн олимпийн

мөнгө, 2016 оны Риогийн олимпийн (багаараа) хүрэл медаль хүртсэн, өдгөө 26 настай Ишикава зорилгоо тодорхойллоо. Ишикава

2012 оны Лондонгийн зуны олимпод нэгбүрчилсэн төрлөөр 4-р байранд орсон амжилтаа урагшлуулж, медалийн тавцанд

гишгэхийг зорьж буй шилдэг тоглогч юм.

 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?