АВАРГЫН ТӨЛӨӨ МАРК СЭЛБИ, ШАУН МӨРФИ НАР ТОГЛОНО

2021-05-04  

Шилдэг 32 тоглогчоос дэлхийн аварга Марк Сэлби, Шаун Мөрфи нар аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Хагас финалд

Вилсоныг 17:12 -оор хожсон Шаун Мөрфи: - Ёстой л нэг нухаж нухаж гарч ирлээ. 10:4 -өөс Вилсоныг барьж хожлоо. Финалд

шалгарлаа. Гэхдээ энэ миний эцсийн зогсоол биш. Цом өргөх нь миний зорилго гэж хэллээ. Мөрфи 2005 онд анх удаа дэлхийн

аварга болж байсан юм. Тэр түрүүлбэл цомоо хослуулна. Харин 17:15 буюу ердөө л хоёрхон өргийн зөрүүтэйгээр Бингхамыг

буулгаж авсан Марк Сэлби: - Мөрфи бид хоёр нэг багшийн шавь. Хүүхэд байх 13, 14 настайгаасаа л Крис Хенри багшийн

удирдлага дор Вилл Торн Снукер Төвд хамтдаа хичээллэсэн. Багаасаа л бие биенээ сайн мэднэ. Нэг багшийн хоёр шавь дэлхийн

аваргад финалдах учиртай байж. Тэр дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Трампыг шөвгийн наймд, хагас финалд

Вилсоныг 10:4-өас барьж хожлоо. Ур чадвараас гадна, сэтгэхүй нь их хүчтэй байгаа нь гайхал төрүүлж байна гэж сэтгэгдлээсээ

хуваалцлаа. 2014, 2016, 2017 онд ДАШТ -д түрүүлсэн Марк Сэлби түрүүлж гэмээнэ 4 дэх цомоо өргөх юм. Аваргын дүн 2 хоногийн

дараа тодорно.

 

Ц.БАТ- ЭНХ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?