СОЛКЖАЙЕР: ФИНАЛД ШАЛГАРСАН ГЭЖ ХЭЛЭХ ЭРТ Ч...

2021-05-04  

- Бурхан тэнгэр биднийг хаясан юм шиг тэр үед санагдсан. Погбагийн гар бөмбөгөнд санамсаргүй хүрч, 11 метрийн торгуулийн

цохилтыг шүүгч заасан. Рома алдалгүй гоолдож, тоглолтын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Дараа нь хаалгачийн өмнүүр хөндлөн

хаясан бөмбөгийг Дзеко чихэж харьцаа 2:1 болж, Рома тэргүүлж эхэлсэн. Нөхцөл байдал амаргүй тийшээ эргэсэн. Тоглолтын дүн

тэр хэвээрээ өндөрлөсөн бол хүндхэн л даалгавартай үлдэх байлаа. Аз болоход хоёрдугаар үед МЮ асуудлыг бүрмөсөн шийдсэн.

Хөвгүүд маань 5 гоолыг дараалан шигтгэж , Италийн Рома багийг 6:2-оор буулгаж чадлаа. Маш чухал хожил. Манчестер Юнайтед

финалд шалгарах маш том алхам хийлээ гэж МЮ багийн дасгалжуулагч Солкжайер тоглолтыг дүгнэлээ.

 

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?