Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинез Тоттенхэм багийг удирдах урилгыг хүлээн авчээ. Тэрбээр Европын
Хөлбөмбөгийн АШТ -ий дараа буюу долдугаар сарын сүүлчээс Тоттенхэм багийг удирдах боломжтой гэж хариу өгчээ. Испани эр
Роберто Мартинез нь 2021 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11 -ний өдрүүдэд зохиогдох Европын Хөлбөмбөгийн
АШТ -д Бельгийн багийг дасгалжуулж буй юм. Бельги нь энэхүү Европын АШТ-д финалдах шилдэг багийн тоонд багтсан юм. МСи
багийн Бруйн, Реал Мадридын Эдэн Хазарт, Интер Миланы Лукаку нарын Европын томоохон багуудад тоглож буй шилдэг
тоглогчид Бельгийн шигшээд дуудагдсан.