Т.ТУЧЕЛЬ: АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГ БОЛ " ТАСАРСАН"

2021-05-06  

Германы Бундеслиг, Францын Лигия-1 лигт баг удирдаж байсан. Тооны хувьд адилхан л 20 баг өрсөлддөг. Гэхдээ чанарын хувьд

асар их ялгаатай болохыг Челси багийг удирдах богино хугацаанд мэдэрлээ. Ямар их эрч хүч , тэмүүлэл Премьер Лигт оргилно

вэ? Гайхмаар. Унтах, амрах ч зав чөлөө өгөхгүй. Орой унтаж, өглөө эрт босно. Минут бүртэй уралдаж, өрсөлдөж байна. Тиймдээ ч

Английн хөлбөмбөг хөгжиж, хүчирхэг болжээ. Европын хоёр тэмцээний шилдэг найман багт Английн МСИ, Челси, МЮ, Арсенал

өрсөлдөж байна. Манчестер Сити Аваргуудын Лигийн финалд шалгарлаа. Одоо бид Реал Мадридыг буулган авч финалдах

үлдлээ. Тэгэж гэмээнэ 2018-19 оны Аваргуудын Лигийн амжилтыг Английн хөлбөмбөг давтах болно. Тиймээс энэ үдэш Реал

Мадрид багтай хийх тоглолт маш чухал. Серхио Рамос тоглох эсэх нь бидний хувьд чухал биш. Бид өөртөө л итгэх ёстой. Ямар ч

айдасгүй, тайван, багийн тоглолтыг үзүүлж чадвал бид финалд бас шалгарна гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель байр

сууриа хуваалцлаа.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?