МАРК СЭЛБИ ДЭЛХИЙН АВАРГЫН ДӨРӨВ ДЭХ ЦОМОО ӨРГӨЛӨӨ

2021-05-06  

Снукер бильярдын ДАШТ Марк Сэлбигийн ялалтаар өндөрлөлөө. Тэр финалын тоглолтонд үе тэнгийн нөхөр, нэг багшийн шавь

Шаун Мөрфиг 18:15 харьцаагаар буулган авч дэлхийн аваргын цомыг 4 дэх удаагаа өргөлөө. 2014 анхны цомоо өргөж , 2017, 2018

онд амжилтаа давтаж, 2021 онд дахин түрүүлснээр Жонн Хиггинсийн дөрөв түрүүлсэн рекордтой тэнцлээ. Одоо түүний өмнө 7

түрүүлсэн Хэнри, 6 түрүүлсэн Дэвис, Сулливан, Реардон нар л бичигдэж байна.

- Селби гялалзаж буй од. Тэр 20 том тэмцээний

цомыг өргөсөн. Түүний өмнө ганц Трамп л бий гэж Дэлхийн 7 удаагийн аварга Хенри хэлэв. Дэлхийн 6 удаагийн аварга Дэвис:

- Сэлби одоо дөнгөж 37 настай. Тэр бол Хиггинс шиг гайхалтай уран тоглогч. Хенригийн 7 түрүүлсэн дээд амжилтыг эвдэхэд ойрхон цорын ганц тоглогч бол Сэлби гэж тодорхойллоо. Харин энэ талаар

- Би Дэлхийн АШТ-д оролцох бүрдээ түрүүлэх зорилго тавьдаггүй. Өмнөх хүмүүсийнхээ тогтоосон амжилтыг эвдэх тухай огт

боддоггүй. Зүгээр л, аавынхаа захиж сургаснаар юу чаддагаа л харуулах гэж хичээдэг. Маш хянуур, тоглолт бүрийг эцсийн тоглолт,

финалын тоглолт гэж тооцож тоглож сурсан. Ялагдлаасаа улам их эрч хүч авдаг. Хожигдох тусам бэлтгэлээ улам эрчимжүүлдэг.

Миний хувьд одоо тоглож байгаа, хамгийн дээд амжилтыг эзэмшиж буй Сулливаны амжилтыг эвдэж тухай бодол надад огт төрж

байгаагүй. Би хэзээ ч өөрийгээ Хенри, Девис, Сулливан зэрэг агуу тоглогч, аваргуудын эгнээнд тавьдаггүй гэж тэр Дэлхийн

аваргын цомыг өргөсний дараа сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

 

 

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?