Р.МАХРЕЗ: СӨРӨГ ДОВТОЛГООНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БИД УРЬДЧИЛАН БОЛОВСРУУЛААГҮЙ

2021-05-06  

Ингэж, Парис Сан Жермен багийн хаалганд 2 гоол оруулж, Манчестер Сити багаа Аваргуудын Лигийн финалд шалгаруулсан Риаз

Махрез хэллээ. Сонирхолтой нь, өмнөх тоглолттой ижил, бид эхэндээ тоглолтоо олж чадахгүй удсан. Нэгэнт алдах зүйлгүй болсон

ПСЖ ч биднийг талбайн бүх хэсэгт шахаж, аюултай довтолсон. Гэвч 11 дэх минутанд бид гоолдож чадсанаар тэдний итгэл

найдварыг нураасан. Бид ч илүү чөлөөтэй, өөрийн тааваараа тоглох болсон. Хоёрдугаар үед, уурсаж тэнцвэрээ алдсан Де Мария

талбайгаас хөөгдсөнөөр тоглолтын хувь заяа бүрэн шийдэгдсэн. Бид ПСЖ-ий эсрэг сөрөг довтолгооны тактикийг огт

боловсруулаагүй. Хамгаалтаа бэхжүүлж, гоолын боломж үүсгэж, түрүүлж гоол оруулах л зорилго тавьсан. ПСЖ баг улайран

довтлох, манай талбай руу дэндүү цөмрөх зэрэг нь сөрөг довтолгоо хийх боломжийг олгосон. Яг ийм хоёр сөрөг довтолгооны үр

дүнд хоёр гоол оруулж бид хожлоо гэж энэ удаагийн тоглолтын гол баатар, Алжир тоглогч Махрез BBC спортод ярилцлага өглөө.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?