ПОЧЧЕТТИНО: ХӨЛБӨМБӨГТ АЗ ТҮШИХ, ТЭНГЭР ИВЭЭХ ГЭЖ БАЙДАГ...

2021-05-06  

Манчестер Сити багийг давамгайлах амаргүй. Гэвч бид тоглолтыг давамгайлж, хэд хэдэн гоолын боломж үүсгэж чадсан. Тоглолт

бидний санаснаар өрнөсөн. Хөлбөмбөгт аз, тэнгэрийн ивээл байдагт би итгэдэг. Үнэндээ аз дутлаа. Бид талбайг бүхэлд нь

эзэгнэж, Манчестер Ситиг шахаж байсан ч, хоёр урт дамжуулалтыг л тооцож чадсангүй гоол алдлаа. Манчестер Сити багтай

нийтдээ 180 минут тоглосны 40-45 минутанд нь арвуулаа, нэг хүн дутуу тоглолоо. Энэ бол өрсөлдөгчдөд олгогдсон маш том давуу

тал. Өнөөдөр ялалт биднийг тойрлоо. Мбаппе тоглолтыг өнжсөн нь ПСЖ багийн хожигдсон шалтгаан биш. Аз Манчестер Ситиг

түшиж, тэнгэр тэднийг ивээлээ гэж ПСЖ багийн дасгалжуулагч тоглолтыг дүгнэлээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?