Т.ТУЧЕЛЬ: ЧЕЛСИ НАДТАЙ 18 -ХАН САРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН...

2021-05-07  

Одоогоос яг 99 хоногийн өмнө, улирлын дундуур Челси багийг удирдах болсон. Гэрээгээ байгуултал 18 сарын хугацаатай гэж заасан байсан. Яг үнэнээ хэлэхэд, би гайхсан. Яагаад ердөө 18 сар гэж? гэж өөрөөсөө асуусан. 1 жил хагас. Том багууд голдуу л 4.5 жилийн гэрээ байгуулдгаас 3 дахин богино хугацааг надад санал болгосон байсан. Тэгээд бодсон. Олдсон боломжийг сайн ашиглая. Хөөгдөхөө хүрвэл 4.5 жилийн гэрээ байгуулсан ч хөөгдөнө. Үзээд алдая. Хугацаа чухал биш. Хамгийн гол нь багаа хожуулах нь чухал. Маргаашийн асуудал тусдаа. Чамайг хэзээ ч явуулж болно. Өнөөдөр л ял. Ийм хариултыг өөртөө өгч, ажилдаа ханцуй шамлан орсон. Энэ байр сууриа ч багийн гишүүдтэйгээ хуваалцсан. Шахалт, дарамтаас сэтгэлээ чөлөөлж, Хаверцыг 71 саяар ( фунт) Ливеркузенээс, Тимо Вернерийг 49 саяар ( фунт) Лейпциг багаас Челси багтаа урвуулсан. Энэ хоёр тоглогч багтаа уусаж, Премьер Лиг болон Аваргуудын Лигт амжилт гаргахад нөлөөлсөн. Яг өнөөдөр Челси баг хэнээс ч айхгүй хэмжээнд хүрсэн. Харин багууд биднээс зугтах, тойрохыг хичээх боллоо гэж сүүлийн хоёр улиралд хоёр өөр багийг Аваргуудын Лигийн финалд шалгаруулсан герман мэргэжилтэн Томас Тучель ВВС спортод дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө дурдлаа.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?