М.МАУНТ: МАНЧЕСТЕР СИТИГ БИД ГОЛДУУ Л ЯЛДАГ...

2021-05-07  

Ла Лигийг тэргүүлж буй Атлетико Мадрид багийг бид шөвгийн наймд мулталсан. Тэдэнтэй зуузай холбож буй цуу алдарт "Реал Мадрид" багийг хагас шигшээд хожлоо. Ла Лигийн хоёр хүчирхэг багийг цувуулж, Аваргуудын Лигийн финалд бид шалгарлаа.

Челси багийг Аваргуудын Лигийн финалд үлдэнэ гэж хэн ч таамаглаагүй. Бид бүх таамгыг эвдлээ. Энэ сарын 29-нд " Манчестер Сити" багтай Аваргуудын Лигт финалдах үлдэв. Хоёр баг өөр хоорондоо олон таарсан. Голдуу л Челси баг хождог түүхтэй. Гэхдээ үүнд хууртаж болохгүй. Учир нь энэ удаагийн тоглолт онцгой. Энэ бол Аваргуудын Лигийн финал. Цомын төлөөх эцсийн шийдвэрлэх тоглолт.

Сүүлийн тоглолтоос дүгнэвэл бидэнд хожих давуу тал бий. Хамгийн сүүлд, өнгөрөгч дөрөвдүгээр сард, Английн Лигийн цомын аваргын хагас шигшээд бид МСИ-г 1:0 -ээр хожиж, финалаас тэднийг мулталсан. Сэтгэл зүйн хувьд бид давуутай. Хоёр хоногийн дараа, бямба гарагт, Премьер Лигийн 36 дахь тойрогт бид учирна.

Аваргуудын Лигийн урьдчилсан финал гэж төсөөлж болно. Тактикийн тоглолт өрнөх нь ойлгомжтой. Хэн хожих нь чухал ач холбогдолтой биш болов уу? Магадгүй тоглолт тэнцээгээр ч өндөрлөж мэднэ. Челси улирлын төгсгөлийг маш амжилттай өндөрлөх хандлагатай байна. Премьер Лигт топ-4-д багтлаа.

Энэ бол багийн гол зорилго байсан. Дээр нь, Аваргуудын Лигийн финалд шалгарснаар бид хоёр ч цом өргөх боломжийг нээлээ. Хоёуланд нь, тэр тусмаа Аваргуудын Лигт цом өргөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэж Мэйсон Маунт хэллээ.

 

 

Э.Отгонжаргал

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?