ОРОСУУД ФИНЛАНДЫН БАГТАЙ ХАГАС ШИГШЭЭД ФИНАЛДАНА

2021-05-07  

Латви улсад зохиогдож буй Хоккейн U-18 насны ДАШТ -ний хагас шигшээ тоглолтын эхний хосоор Финлянд, Оросын баг тодорлоо.

Финлянд 2:0 -ээр Швейцарын багийг, Орос 5:2 -оор Белоруссийн багийг буулган авч хагас шигшээд шалгарсан байна. Тэд энэ оны 4 сарын 28 -нд хамгийн сүүлчийн удаа учирч, торгуулийн буллит цохилтоор Финландын баг 4:3 -аар Оросын багийг ялж байжээ.

Хагас шигшээд Финлянд-Оросын хэн хожсон нь аваргын төлөө Канад- Шведийн хосын ялагчтай финалдана. Оросын U-18 баг энэ удаа түрүүлбэл дэлхийн чансааг тэргүүлэх ач холбогдолтой. Тэд одоогоор дэлхийд гуравдугаарт, Финлянд, АНУ-ын багийн ард эрэмбэлэгдэж байна.

Оросын баг Дэлхийн АШТ-ээс нийтдээ 3 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль авч байсан бол, тэдний өрсөлдөгч Финлянд 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтайгаар дэлхийн чансааг тэргүүлж буй аж.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?