Сири улсын ширээний теннисчин Хэнд Сара охин дөнгөж 11 настай. Тэрбээр Жорданд зохиогдсон Төв Азийн олимпийн эрх олгох тэмцээнээс Токио-2020 зуны олимпийн эрхийг халаасалсан. Тэгснээрээ Токио-2020 зуны олимпийн наадмын хамгийн залуу тамирчнаар бичигдлээ.
Түүний араас Токио -2020 зуны олимпод оролцох залуу тамирчнаар 12 настай Английн скэйтийн багийн гишүүн Ску Брауныг бүртгэсэн байна.
Тэднээс өмнө, 1968 онд Өвлийн олимпод 11 настай Беатрис Хуциу уран гулгалтын тэмцээнд оролцож байсан нь олимпод оролцсон хамгийн анхны залуу тамирчин гэж бүртгэгджээ. Харин олимпийн 52 жилийн түүхэн дэх хамгийн залуу тамирчин бол Грекийн гимнастикч Димитрос Лоундрас байжээ. Тэр Афин- 1986 зуны олимпоос багаараа хүрэл медаль хүртэж байжээ.
Э.ОТГОНЖАРГАЛ