ХОЙД СОЛОНГОС УЛС ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМПООС ТАТГАЛЗЛАА

2021-05-07  

Хойд Солонгосын баг тамирчид "Лос Анжелос-1984" зуны олимпийг бойкотлоход анх удаа дэмжсэн. Дараа нь, хүйтэн дайны уршгаас "Сеул -1988" зуны олимпийг өнжсөн.

Энэ удаа цар тахлын улмаас Токио-2020 зуны олимпод бүх багаараа оролцохоос татгалзлаа гэж Хойд Солонгос Улсын Спортын Яам албан ёсоор мэдэгдлээ.

Хойд Солонгос улсын тамирчид олимпийн 56 медаль хүртсэнээс, дийлэнхийг нь буюу 54-ийг нь зуны олимпийн төрлийн тамирчид авсан байна.

Тэд хүндийг өргөлт, гимнастик, буудлага, жудо, чөлөөт бөх, ширээний теннисний төрлөөр хүчтэй өрсөлдөгч. Зөвхөн Рио-2016 зуны олимпоос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл хүртэж, улсаараа 34-д эрэмбэлэгдсэн спортын хүчирхэг гүрний нэгд тооцогддог Хойд Солонгос улс энэ удаад олимпийг өнжих болсон нь Монгол, Япон, Хятад, Казахстан, Өмнөд Солонгосын эмэгтэй чөлөөт бөхчүүдэд медалийн тавцанд гарах боломжийг нэмэгдүүллээ.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?