Хойд Солонгосын баг тамирчид "Лос Анжелос-1984" зуны олимпийг бойкотлоход анх удаа дэмжсэн. Дараа нь, хүйтэн дайны уршгаас "Сеул -1988" зуны олимпийг өнжсөн.
Энэ удаа цар тахлын улмаас Токио-2020 зуны олимпод бүх багаараа оролцохоос татгалзлаа гэж Хойд Солонгос Улсын Спортын Яам албан ёсоор мэдэгдлээ.
Хойд Солонгос улсын тамирчид олимпийн 56 медаль хүртсэнээс, дийлэнхийг нь буюу 54-ийг нь зуны олимпийн төрлийн тамирчид авсан байна.
Тэд хүндийг өргөлт, гимнастик, буудлага, жудо, чөлөөт бөх, ширээний теннисний төрлөөр хүчтэй өрсөлдөгч. Зөвхөн Рио-2016 зуны олимпоос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл хүртэж, улсаараа 34-д эрэмбэлэгдсэн спортын хүчирхэг гүрний нэгд тооцогддог Хойд Солонгос улс энэ удаад олимпийг өнжих болсон нь Монгол, Япон, Хятад, Казахстан, Өмнөд Солонгосын эмэгтэй чөлөөт бөхчүүдэд медалийн тавцанд гарах боломжийг нэмэгдүүллээ.
Ц.ЭНХБАТ