ЖУЛИАН НИГЭЛСМЭН" БАЙЕР МЮНХЕН"-ИЙГ ДАСГАЛЖУУЛНА

2021-05-07  

Лейпциг багийг амжилттай удирдаж чадварлаг дасгалжуулагч гэдгээ харуулсан Жулиан Нигэлсмэн Байер Мюнхен багийг дасгалжуулахаар боллоо. Тэрбээр энэ улирал төгсөнгүүт буюу 2021 оны долдугаар сарын 1-нээс домогт Байер Мюнхен багийг дасгалжуулж эхлэх юм.

Ханс Флик хугацаанаасаа өмнө халагдах өргөдлөө өгсний дараа бид дасгалжуулагчийн эрэлд мордсон.

Нигэлсмэн бол насаар залуу ч, орчин цагийн дасгалжуулагчийн төлөөлөл юм гэдэгтэй багийн удирдлага санал нэгдсэн.

Түүний удирдлага дор Байер Мюнхен баг дараа дараагийн ялалтаа байгуулна гэдэгт бид итгэл төгс байна гэж клубын ерөнхийлөгч Хэрбэрт Хайнер албан ёсны сайтдаа мэдэгдсэн байна.

"Байер Мюнхен" багийн дасгалжуулагчаар ажиллах юмсан гэж мөрөөдөж байснаас томилогдоно гэж санасангүй. Дасгалжуулагч бүрийн мөрөөдөл бол энэ багийг дасгалжуулах.

Тиймээс надад энэ боломжийг олгосон Лейпциг болон Байер Мюнхен багийн удирдлагад туйлаас талархаж байна. Би хичээнэ. Та бүхний итгэлийг ялалтаар хариулна гэж Бунделигийн Лигийн түүхэн дэх хамгийн залуу дасгалжуулагчаар бичигдэж байсан (2016 онд, Хоффэнхэйм) Жулиан Нигэлсмэн Германы " Вилд" сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцоллоо.

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?