ЧӨЛӨӨТИЙН Э.БЭХБАТ ТОКИО-2020 ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

2021-05-10  

“Токио-2020” зуны олимпийн наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлчийн буюу Дэлхийн тэмцээн Болгарын нийслэл Софи хотод үргэлжилж байна.

Чөлөөт бөхийн эрэгтэй 57 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа ХҮЧ спорт хороо, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр мөнгөн медалийн болзол хангаж, Токиогийн олимпийн наадамд оролцох эрхээ халаасаллаа.

Тэгснээрээ Монголын чөлөөт бөхийн тамирчдын олимпийн наадмын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь эрхийг эх орондоо авчирлаа.

Бэхбаяр гавьяат хагас шигшээд Европ тивийн 3 удаагийн аварга, Азербайжаны гүрж гаралтай бөх Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялж мөнгөн медалийн болзол хангалаа. Бэхбаяр алтан медалийн төлөө Японы бөх Юки Такахашитай маргааш барилдана гэж дасгалжуулагч А.Цэдэнсодном Sportlife.mn-д тодруулга өглөө.

 

Д.БАТЖАРГАЛ
 
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?