Х.БОЛОРТУЯА: БАГШ МААНЬ СЭТГЭЛ ЗҮЙГ МИНЬ ЗАСАЖ ӨГСӨН НЬ ЯЛАЛТАНД ХҮРГЭСЭН..

2021-05-11  
Болгар улсын София хотноо зохиогдсон “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр Монгол улсын эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд зургуулаа буюу бүтэн багаараа оролцохоор болов. Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррера, хагас шигшээд Беларусийн Вероника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпийн эрхээ халаасалсан. Болортуяа олимпийн эрхтэй үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд 1:9-өөр хожигдож явах үед юу бодогдож байсныг бид тодрууллаа. - Оноо 9:1. Өрсөлдөгч давамгайлсан. Би дөнгөж нэг оноотой эхний үе завсарласан. Өрсөлдөгчөө оноогоор нөхөж гүйцэхэд дэндүү холдсон хүнд байдалтай багш дээрээ очсон. - Эхний үе л өндөрлөлөө. 9:1 гэдэг оноог толгойноосоо авч хая. Хоёрдугаар үед юу чаддагаа үзүүл. Тэмцээн дөнгөж эхэлж байна. Оноо 0:0 гэж төсөөл. Юу сурснаа гаргаж, санаачилгыг гартаа оруулж, өөрийнхээрээ барилд. Онооны хол ойрыг март" гэж зөвлөсөн. Эргээд өрсөлдөгчтэйгээ золгох зуураа : - Үйл явдал биш, үр дүн чухал гэж өөртөө сануулж амжсан. Багш маань сэтгэл зүйн маш чухал зөвлөгөөг надад өгсний үр дүнд олимпийн эрх авлаа гэж Болортуяа бодлоосоо хуваалцлаа.
 
Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?