МАНЧЕСТЕР СИТИ БАГИЙН ТОЛГОЙНЫ ӨВЧИН НЬ ЧЕЛСИ БОЛЖЭЭ

2021-05-11  

Аваргуудын Лигийн финалд Манчестер Сити баг Челситэй тунаж үлдсэн. Тэд тавдугаар сарын 29-д Туркийн Стамбулд цомын төлөө цорын ганц тоглолт хийнэ.

Манчестер Сити анх удаагаа, харин Челси 2 дахь удаагаа финалдах гэж байна. Энэ бол ALL ENGLISH TEAM FINAL-ын гурав дахь тохиолдол юм.

Хамгийн сүүлд 2018-19 оны улиралд Ливерпуль-Тоттенхэм хоёр финалдаж Ливерпуль цом өргөж байснаас хойш дахин Английн хоёр баг Аваргуудын Лигт финалд дахин таарлаа.

-Миний хувьд Премьер Лигийн цом хамгийн үнэ цэнтэй. Гэхдээ Аваргуудын Лигийн цомыг өргөвөл бүр сайхан санагдаж байна. Учир нь, Манчестер Сити багт үгүйлэгдэж буй цом.

Багийн эзэд ч, тоглогчид ч, фанатууд ч энэ цомыг биднээс хүлээж буй. Тэгэхээр энэ улирлын хамгийн том даалгавар бол Аваргуудын Лигийн цом гэж Пеп Гвардиолла хэлсэн. Гэхдээ тэд Челсиг хожиж байж энэ цомыг өргөх учиртай. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд Челси багт тэд дараалан хожигдсон.

Хамгийн сүүлд энэ амралтын өдрүүдэд , Английн Премьер Лигийн 35 дахь тойргийн тоглолтонд 2:1-ээр хожигдол амслаа. Энэ нь сэтгэл зүйн хувьд хүндхэн тусах магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

-Бид 1:0-ээр хожигдож явсан. 2:0 болсон бол тоглолтыг аврахад хүнд. Гэхдээ аз түшиж, торгуулийн цохилтыг хаалгач маань хаасан. Хоёрдугаар үе бидний давамгайллаар өндөрлөсөн. Хоёр ч гоол оруулж хожлоо.
Одоо бидний хувьд Аваргуудын Лигийн финалд дахин учрах үлдлээ. Манчестер Ситиг ялдаг гэсэн сэтгэхүйтэй бид очно. Энэ бол маш чухал гэж Томас Тучель тоглолтын үр дүн, үр дагаврын талаар Ску спортод ярилцлага өглөө.
 
 
Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?