КАНАДУУД ТҮРҮҮЛЖ, ОРОСУУД УДААЛАВ

2021-05-11  

Латви улсад зохиогдсон U-18 насны Хоккейн ДАШТ -ний финалд Канадын баг 5:3 -аар Оросын багийг хожсоноор Дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөлөө. Канадын баг өмнө нь 2013 онд түрүүлж, 2015 онд хүрэл медаль авч байжээ.

U-18 насны хамгийн хүчирхэг баг болох Финляндыг хагас шигшээд мулталсан Оросуудыг түрүүлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан ч тэд ирэх жилийг хүлээх болов.

Оросын баг тоглолтыг 2:1-ээр хошуучилж явсан ч, дараалан 3 гоол алдсанаар аварга болох боломжоо алдсан байна.

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?