ЯПОНЫ ТЕННИСЧИН ФУКУХАРА АЙ НӨХРӨӨСӨӨ САЛАХААР БОЛЖЭЭ

2021-05-11  

Саяхан л сүр дуулиантайгаар хурим хийж, дэр нэгтгэн, хоёр хүүхдийн эцэг, эх болсон тамирчин гэр бүл салах болжээ.

-Бидэнд соёлын зөрүү их байна. Тайван бол Японоос огт өөр амьдралын зан заншил, соёлтой нь болохыг үр хүүхдээ, үр хүүхдийнхээ эцгийг бодон олон жил тэсвэрлэлээ.

Бидний амьдралд нөхрийн маань эгч дүүс нь эрээ цээргүй оролцох нь сүүлдээ тэсвэрлэх аргагүй болсон. Нөхөр минь ч үүнийг эгч дүүсдээ ойлгуулж, гэр бүлээ хамгаалах ажлыг хийсэнгүй. Түүнд ухамсар дутсан. Тиймээс ийм ухамсаргүй хүнтэй цаашид амьдрах боломжгүй болсон.

Бидний хамтын амьдрал хоёр жилийн өмнөөс хөндийрсөн. Одоо албан ёсоор салахаар хоёр талаасаа өргөдлөө өгсөн. Би хүү, охин хоёроо өөртөө авна. Тийм ёс суртахуунгүй, ухамсар дорой эцэгт үр хүүхдээ үлдээх хүсэл алга гэж Лондон-2012, Рио-2016 олимпийн хүрэл медальт теннисчин Фукухара Ай Японы хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байна.

Түүний нөхөр нь Тайваны шигшээ багийн тамирчин Чингис Хуанг Чиэх юм. Тэд 7 жилийн өмнөөс үерхэж, Рио-2016 олимпийн дараа гэрлэсэн юм. Фукухара Ай бие давхар болсон учир теннисээ орхиж, ойрхон хүү, охин төрүүлжээ.

Тэд Тайваньд суурин амьдарч байсан ч, энэ оны нэгдүгээр сараас Фукухара Ай хоёр хүүхдийн хамт Япондоо суурьшжээ. Тэрбээр ээжийнхээ хамт амьдарч байна гэж Японы NHK мэдээллээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?