ЯПОНЫ ЧӨЛӨӨТИЙН БӨХЧҮҮД ТОКИО-2020 ОЛИМПООС БҮХ ЖИНД МЕДАЛЬ АВНА

2021-05-13  

-Бидний ихээхэн найдлага тавьж буй спортын төрөл бол чөлөөт бөх. Нийт 10 медаль. Түүнээс 5 алтан медаль. Ийм зорилгыг бид тавьсан гэж Японы Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч Куодо news агентлагт ярилцлага өгөхдөө онцоллоо.

-Олимпод Хойд Солонгос тамирчдаа илгээхгүй шийдвэр гаргасан. Гэхдээ энэ бол олимпийн алтан медаль сул хэвтэж байна гэсэн үг биш. Цаана нь тив, дэлхий, олимпийн хүчтэнүүд олноороо бий.

Японы чөлөөтийнхэн Токио-2020 олимпод дээд амжилт үзүүлэх ёстой. Бидэнд эцсийн үр дүн чухал. Энэ бол медалийн тавцанд гарах биш, түрүүлж Олимпийн алтан медаль авах юм гэж Японы Чөлөөт бөхийн Холбооны техникийн асуудал хариуцсан Шигеку Нишибучи захирал зорилгоо тодотголоо.

-Японы эмэгтэй бөхчүүд хүчтэй. Үүнийгээ ч бид харуулна. Бидний бэлтгэл ханасан. Токио-2020 олимпийн бүх зургаан жинд Японы эмэгтэй бөхчүүд медалийн тавцанд гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж 2016 оны олимпийн алтан медальт Рисако Кавай тамирчдаа төлөөлж байр сууриа илэрхийллээ.

Open Photo

Ц.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?