ОЛИМПОД ОРОЛЦОХ АМЕРИКИЙН ТАМИРЧИД БОЛ АМЕРИКИЙН СОЁЛ, ЗАГВАРЫН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ

2021-05-13  

Тамирчны хувцаслалт гэдэг бол тухайн орны нүүр царай, соёл, өв уламжлалыг илэрхийлдэг. Токио-2020 олимпод оролцох Америкийн тамирчид бол АНУ-ын өв соёл, зан заншил, америк хэв маягийн элч төлөөлөгчид юм. Тиймээс энэ бүхнийг Олимпод оролцох тамирчдынхаа өмсгөл хувцсанд билэгдэн тусгасан. Дээр нь энэ удаагийн олимпийн нэг уриа нь даян дэлхийн тогтвортой байдал.

Олимпийн түүхэнд бид эргэн тойрноо цоо шинээр харж, төсөөлж байна. Анх удаагаа үзэгчгүй, хоосон цэнгэлдэх хүрээлэнд олимпийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ бүхнийг тамирчдынхаа өмсгөл хувцсанд тооцож тусгахыг хичээсэн гэж Манхэттенд зохион байгуулсан хувцасны шоуны үеэр Поло компанийн төлөөлөгч Лаурен хэллээ.

Тус загварын шоунд Рио-2016 олимпийн мөнгөн медальт, туялзуур жадчин Дарул Хомер оролцов. - Бэлтгэл давгүй байгаа. Олимп эхлэхэд оргил үедээ очсон байхаар тооцож бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Олимпийн дэвжээнд дахин гарахыг тэсэн ядан хүлээж байна. Хувцас ч сэтгэлд нийцлээ. Өмсөхөд биед эвтэйхэн. Хөдөлгөөн хийхэд маш тохиромжтой, зөөлөн. Хаанаас нь ч харсан АНУ-ын тамирчин гэдгийг тодорхойлж өгсөн бүхий л онцлогийг тусгасан. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээ, тэмүүллийг багтаасан нь надад таалагдлаа.

Ийм өмсгөлтэй гурав дахь олимпод оролцох гэж байгаадаа сэтгэл өндөр байна гэж өдгөө 30 настай, олимпийн мөнгөн медальт, АНУ-ын туялзуур шигшээ багийн тамирчин Дарул Хомер Нью-Йорк таймс сонинд ярилцлага өглөө.

 

Open Photo

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?