МАНЧЕСТЕР СИТИ БАГ ХОЁР ТОЙРГИЙН ӨМНӨ ПРЕМЬЕР ЛИГТ ТҮРҮҮЛЛЭЭ

2021-05-13  

Манчестер Юнайтед баг 35-р тойрогт Лэйстэр Ситид 2:1-ээр хожигдсоноор хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Ситигээс 10 оноогоор хоцорч, аваргын төлөө өрсөлдөөнөө орхисон. Тэгснээр Премьер Лигийг дуусахаас хоёр тойргийн өмнө Манчестер Сити баг түрүүлэх болзлоо хангалаа. Ийнхүү П.Гвардиолла Манчестер Сити багийг удирдсан сүүлийн 5 жилдээ Премьер Лигийн цомыг 4 дэх удаагаа өргөх түүхэн амжилтын эзэн болов.

-Гараа тун тааруухан байлаа. Олон ч хожигдсон. Улирлын эхэнд бид Премьер Лигийн дунд хэсэгт бичигдэж, тэргүүлэгч Ливерпуль багаас оноогоор хол хоцорсон. Манчестер Сити-г Премьер Лигт түрүүлэх багийн тооноос тэр үед бүрэн хассан. Хэн ч биднийг түрүүлнэ гэдэгт итгээгүй. Тиймээс энэ улирал бидний хувьд мартагдашгүй.

Тоглолт нэг бүрийг алгасалгүй хожиж байж алдагдсан оноогоо нөхсөн. Улмаар илүү гарч, хошуучилсан. Хоёрдугаар хагасаас Манчестер Юнайтед, Челси багууд ч ижил чангарч, бидний аварга болох хугацааг тойрог тойргоор торгоож байлаа. Тиймээс энэ улирлын аваргын цом бол бусад цомоос илүү үнэ цэнтэй гэж Манчестер Сити багийн босс Пеп Гвардиолла сэтгэл догдлон Cky спортод ярилцлага өглөө. Энэ бол Манчестер Сити багийн энэ улирлын хоёр дахь цом болж байна. Тэд хоёр долоо хоногийн өмнө Тоттенхэм багийг хожсоноор энэ улирлын анхны буюу, Карабао цомыг мөн л дөрөв дэх удаагаа өргөсөн юм.

-Одоо бидний хувьд амарч, сэргэлт авах нь чухал. Гол гол тоглогчдоо үлдсэн хоёр тойрогт өнжөөнө. Бидний хувьд энэ сарын 29 -ны Аваргуудын Лигийн финалд бүх анхаарлаа төвлөрүүлнэ.

Анх удаа Аваргуудын Лигийн финалд зодоглох гэж байна. Өрсөлдөгч Челси багт 14 хоногийн хугацаанд хоёр ч удаа хожигдсон. Тиймээс багийн сэтгэл санааг хамгийн түрүүнд засах ажлыг хийнэ. Сэтгэл зүйн дарамтыг арилгана.

Энэ финалд Манчестер Сити баг заавал хожих ёстой. Манчестер Сити багийн удирдлага, фанатууд энэ хүнд даалгавар, захиасыг бидэнд олон жилийн өмнөөс өгсөн. Энэ захиасыг биелүүлэх торгон ирмэг дээр тулж ирлээ. Би өөрөө ч энэ цомыг багтайгаа өргөхийг туйлаас хүсэж байна гэж тэр нэмж хэллээ.

Open Photo

Open Photo

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?